Хүүхэд бахйхад олон сайхан тоглоомоор нааддаг байж дээ. Ялангуяа сургууль дээр анги, найз нөхөдтэйгээ бол хэдэн цагаар ч ахамаагүй тэнэж, тэнэж оройтож орж ирчхээд уурлаж идчихээд л унтаад өгдөг байсан даг. Хичнээн ч их тэнэдэг , хичнээн их баяр баясгалантай байж вэ? Мөрөөдөлд автчихаад олуулаа шаагилдаад үхтэлээ тоглодог байжээ: Шууд тоглодог байсан тоглоом руугаа орий:
-
Бөглөөдөх: Тухайн үеийн тэрэлж, интоорийн ундааны бөглөөг сайн гэгч нь алхаар болохгүй бол чулуугаар нүдэж тэгшилж аваад сайн моогуур /цохидог зүйл/ олж аваад бөглөөдөж гарна. Сайн тоглодог хүүхдүүдэд үхтэлээ "шулуулна". Бөглөө бүр өөр өөрийн үнэ цэнэтэй . Тухайлбал барын зурагтай бөглөө жирйийн 5 бөглөөтэй тэнцэнэ. Харин өөр хүрээтэй гоё зурагтай бөглөө бол 10 жирийн бөглөөтэй тэнцэнэ. /Одоо бодоод байхад Тайгэр, Будвайзэрийн бөглөө байсан юм шиг байгаа юм/. Бас нэг бөглөөний өөр тоглоом бол бөглөө шүүрэх, эв дүй муутай удаан хөдөлөгөөнтйэ бол дандаа хожигдоно. Бас Пээдэх гээд хөгийн тоглоом байна. Энэ нь бөглөөг ширээ тавцан маягийн зүйл дээр тавьж байгаад Пэ пэ гэж үлээнэ. Доош харуулсан бөглөөгөө хожиж авна. Хэдэн өдөр эрүү сайртсан явдагсан.
- Самкааткаар гулгах. Энэ хэцүү тоглоом. Шааригийг 4 дугуй маягаар хийж байгаад рам занигдаж скейт маягийн зүйл хийж бүгдээрээ зам дээгүүр уралдана. Шариг олдохгүй зовооно. Сайн модтой, том шаригатй бол Шумаххер миний хажууд юу ч биш. Хааяа цагдаа нарт зам дээр гулсаж байгаад дандаа хураалгана. Харин дараа нь гуйж гувшиж байгаад авдаг эргээд л давхиж явна.
-
Гүүдэг маатакдана: Энэ олуулаа бол сайхан тоглоом байлаа. Одооны энэ бейсболийн бартагдуухан хувилбар байсан шиг байгаа юм. Удаан гүйдэг нэгнийгээ дандаа жийнэ. Би ч хэд хэд жийгдээд авсандаг. Нэг жижиг бөмбөг цохилуур мод, үүр тэнцүү хуваагдсан хүүхдүүд бид байхад хангалттай. Гүйгээд л оноо аваад байна даа. 1000 оноо нэг гүйхэд авдаг байсан шиг санаад байна. Тэгээд хий цохисноо "өмхий" гэнэ. Нэг удаа хий цохивол нэг "өмхий " гэх мэтчилэн 3 "өмхий" бол дараагийн хүн цохионо.
-
Хуурайгаар эх орондоно. Энэ тоглоом аюултайд орно. Хуурайгаар элсэн дээр газар хувааж байгаад эх орно дээр нь зоож газар нутгийг нь эзлэнэ. Тухайлбал үзүүртэй хуурайг духан дээрээс газар унагааж зоохийг "генерал" гэнэ. Тэгээд дараагийн хүн ижил хийх ёстой. Холоос , хажуугаас, сууж байгаад, даллаж гэх мэт янз бүр шиднэ. Ингэж байгаад нэг хүүхдийн толгой гэмтсээн юмдаг.
- Чулуугаар байлдана. Энэ хамгийн аюултай нь. Атаманаа дагуулаад чулуугаа сайтар бэлтгэж аваад урд гудамижны хүүхдүүдтэй байлдана. Хэдэн цагаарч хамаагүй дайн үргэлжилнэ. Тархи толгойгоо хэд хэдэн удаа хагалж байсан. Яаж айхтар гэмтээчихээгүй юм. Дандаа байлдсаар байгаад зүгээр ниссэн бор шувуунаас хүртэл дальдчина.
-
Товч няслана. Ямар нэгэн этгээд гэрээсээ товс хулгайлж ирнэ. Зарим нь хувцсаа сүйтгээд аваад ирнэ. Тэгээд товчоо оруулах гольфных шиг нүх бэлдээд тэр лүүүгээ хаврана. Ихэвэчлэн алган дээрээс эсвэл өвдгөн дээрээс харваж хамгийн түрүүнд холоос ур чадвар гаргаж оруулж чадсан нь бусдынхаа товчгийг авна. Гэрийнхээ нилээн олон хувцасны чамин товчнуудыг цааш харуулсан юмдаг.
- Подвал хэснэ. Энэ хамгийн тэнэг тоглоом. Слесариас үхтэлээ айна. Шилэн хөвөнд ороооцоолдоод хэдэн өдөр л маажууртай явна даа. Урт байр бол дамжсаар байгаад хамгийн цаад талын байрнаас гарч ирнэ. нэг бол подвалдаа амьтан, гөлөг тэжээ нууцаар тамхи татна.
-
Гөлөг хулгайлна Энэ бол хэцүү ш дээ. Айлын хашаанаас төрөөд жаахан удаж байгаа жингэрийн гөлөг хулгайлах гэж тамаа цайна. Хонгоо уруулан байж хулгайлсан гөлгөө гэртээ нууцаар тэжээ байгаад ээж аавдаа загнуулна. Болкон дээрээ нэг гөлөг гаргаж нуугаад, хөлдчихсөн хойно нь олоод үнэхээр гашуудан уйлж билнээ.
-
Нууц байр хайна Ихэвчлэн чөлөөт цагаа өнгөрөхөө газар байхгүй учраас ийм байрны эрэлд гарна. Энэ нь хаана ч байж болох боловч хүн олох ёсгүй тийм сайн байр байх хэрэгтэй. Гэхдээ ихэвчлэн хөөгддөг сөн. Нууц байранд нэгнээ гишүүнээр авахийн тулд тангарага өргүүлж тэнэгтэнэ.
- Реп бүжгээр байлдана. Тэгэхэд л реп бүжиг моод болоод байсан цаг. Сургууль тараад хятадаас авчирсан магнитфонд "доглон жиба хаана ч явсан сийхгүй" гээд герман ч юм уу хаанахын ч мэдэхгүй дуу тавиад охидууд нь бүжгээр байлдана. Байлдана гэхэрээ зэрэг бүжиглэж дуусаад тэрийгээ доош хийсэн үйлдэл гаргана. Тухайлбар хуруугаараа газар заах гэх мэт. Эрэгтэйчүүд бол Одоо болохийн хүслэнд орохийн бөөн хүслэн.
- Гэмт хэрэг үйлдэнэ. Хаанаас ч хамаагүй хөнгөн цагаан зэс хулгайлж тушаагаад мөнгөөр нь марожин авч иднэ. Эсвэл 1.60 мөнгөний пэчэн, ороомог идэж тансаглана. Мэдээж ихэнхидээл баригдана. Заримдаа гэрээсээ мөнгө тууна. Ээж аав мөнгө тоолж байхад оймсондоо эсвэл гудсан доогуураа аваад хийчихнэ. Энэ нь бол 3, юм уу дээд тал нь 5 төгрөг байна.
- Нуугдаж тамхи татна. Сургууль дээр эсвэл байрныхаа хүүхдүүдтэй нийлж байгаад том хүмүүсээс нцуугдаж тамхи татан. Ихэвчлэн подвалд эвдэрхий бахрилгад энэ үлйдэл хийгдэнэ. ТОм хүн ирвэл "Нүх, нүх гэж дохио өгнө. Зармимдаа "кава" түүгээд тэрийгээ нунтаглаж байгаад орооож татна.
- Мөн дээсдэх, чиртаадах гэх мэт охидын тоглоом бий боловч сайн мэдэхгүй байна. Харин бүлгээр тоглодог баавгайн чих гээд аймаар тоглоом бий. Энд том биетэй нь давуу талтай учраас үүрнээс хэн нэгийг гаргаж шиднэ. Би өөрөө намхан жижиг учраас дандаа шидүүлж /цементэн дээр / зулгарсан нүүртэй уйлаад гэртээ харина. Ангийн том биетэй охидудууд бараа шиг л аваад тавьчихдагсан. Хэ хэ гэжүү
Хүүхэд ахуй цагийн хэдэн тоглоомоос дурдахад ийм байна. Тэнэг ч байж дээ. Юунд санаа звовохгүй. Жаргал. ..... жаргал
Одооны хүүхдүүд PC нээс өөр зйл мэдэхээ байж. Үсрээд л IPod гэх мэт. /Дурсамж бичсэн Обод/